...Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны "Боловсролын чанарын шинэчлэл” төслийн үр дүнд 656 ерөнхий боловсролын сургууль, 320 мянган бага ангийн сурагч, 10,800 бага ангийн багш хамрагдаад байна.
Монгол Улс олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр буюу /PISA/ үнэлгээний системд 2022 онд анх удаа оролцож байгаатай холбогдуулан суралцагчдын сургалтын үнэлгээнд хяналт шинжилгээ хийхэд дэмжлэг хүслээ.
Мөн COVID-19 цар тахлын шууд болон шууд бус үр дагавар, боловсролын хоцрогдлыг арилгах, 2021-2025 онд цахим боловсролын хүрээнд сурагч, багш, байгууллагын цогц үнэлгээг хийх шинэ хөтөлбөр боловсруулж хамтран ажиллах санал тавьлаа.
"Чадварлаг багш” төслийг боловсруулж Багшийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо хэмээн өөрийнхөө цахим хуудсанд мэдээлжээ.