2021 оны эхний байдлаар Монголбанкнаас зарласан сарын дундаж валютын ханш 2,849.82 төгрөг байсан бол өнгөрөгч хоёрдугаар сард 2,849.73 төгрөгтэй тэнцэж байна.
2021 оны гуравдугаар сарын 1-ны Монголбанкнаас гаргасан ханшаар:
АНУ-ын доллар 2,849.27
Евро 3,458.02
Английн фунт 3,964.33
ОХУ-ын рубль 38.29
БНХАУ-ын юань 440.63
Тус тус байгааг өмнөх оны мөн үе болох 2020 оны гуравдугаар сарын 01-ны өдрийн ханштай харьцуулбал:
АНУ-ын доллар 2,762.71
Евро 3,039.26
Английн фунт 3,555.19
ОХУ-ын рубль 41.16
БНХАУ-ын юань 394.75
Буюу АНУ-ын доллар 86.56, Евро 418.76, Английн фунт 409.14, БНХАУ-ын юань 440.63 төгрөгөөр тус улсуудын мөнгөн тэмдэгттэй харьцах төгрөгийн ханш суларсан бол ОХУ-ын рубльтэй харьцах төгрөгийн ханш -2.87 төгрөгөөр чангарсан байна.