Хамгийн алдартай криптовалют болох биткойны ханш баасан гарагт 30 гаруй хувиар унаж, 2019 оны 4 дүгээр сараас хойш анх удаа 5 мянган ам.доллараас доошилжээ.
Хорь гаруй биржийн дундаж үнийг тодорхойлдог "CoinMarketCap” цахим хуудсанд мэдээлснээр, биткойны ханш москвагийн цагаар 03.23 цагт 38.09 хувиар унаж, нэг нэгж нь 4891 ам.долларт хүрсэн байна. Арилжааны хэмжээгээр хамгийн томд тооцогддог "Binance” бирж дээр 39.56 хувиар унаж, 4783 ам.долларт хүрсэн байна. Тийнхүү биткойны ханш 2019 оны 4 дүгээр сарын 15-наас хойш анх удаа 5 мянган ам.доллар гэсэн "сэтгэл зүйн босго”-оос доошилжээ.
2010 онд 1 биткойн нь ердөө 1 ам.доллартой тэнцдэг байсан юм. Биткойн нь блокчейн зарчим дээр үндэслэсэн крипто валютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр "p2p” системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют юм. Анх 2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн биткойн хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлж байсан түүхтэй.