Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 13,505,564,976.92 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: Нийт 61 компанийн 17.6 сая хувьцаа 12,686,939,195.87 төгрөгөөр арилжсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
Багцын арилжаагаар: Өнгөрсөн 7 хоногт 54,595 ширхэг компанийн багцыг нийт 141.8 сая төгрөгөөр арилжжээ.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд компанийн бонд арилжаагүй болно. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.4 сая нэгж эрхийг нийт 676,779,596.05 төгрөгөөр арилжсан байна. 4 дүгээр сарын 23-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 3,789,973,633,822.68 төгрөг болсон бол ТОП-20 индекс 37,973.05 нэгж болж өмнөх 7 хоногоос 9.94 хувиар өссөн үзүүлэлттэй байна.