Өнөөдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 1,3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 3,434,002 ширхэг хувьцаа арилжжээ. 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Дархан зочид буудал", "Инвескор ББСБ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл өргөө", "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -9.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 78,527 ширхэг нэгж эрхийг нийт 12,510,289 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 3.31 хувиар буурч, 32587.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,534,333,965,860.90 төгрөг боллоо.