Монголбанк энэ оны 6 дугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 9.3 тн үнэт металл худалдан аваад байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.5 тн-оор багассан үзүүлэлт гэдгийг төв банк мэдээлэв.
Өнгөрсөн зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 112.5 кг, Баянхонгор аймаг дахь салбар 107 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш энэ оны 6 дугаар сард 167,924.18 төгрөг байлаа.