Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны 7 дугаар сард 2848.97 төгрөг байв.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.4 хувиар суларч, өмнөх сарынхаас 0.01 хувиар чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 7 дугаар сард 439.90 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.8 хувиар суларч, өмнөх сарынхаас 0.8 хувиар чангарсан байна. Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 38.58 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 хувиар, өмнөх сараас 1.8 хувиар чангарсан аж.