Хот суурин дахь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршилд барилгажуулах төсөл боловсруулж, дахин төлөвлөлт хийх эрх бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулна.
Төсөлд дараах байршлыг хамруулжээ.
БАГЦ |
БАЙРШИЛ |
1 |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр "Г” хэсэгчилсэн талбай ГХ_БЗД-03 багцын 32.8 га |
2 |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Ж” хэсэгчилсэн талбай ГХ_БЗД-08 багцын 15.1 га |
3 |
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр "Ш” хэсэгчилсэн талбай ГХДТ-2019/12 багцын 11.6 га |
4 |
Нийслэлийн Багануур дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Залуус хороолол "А” хэсэгчилсэн талбай ГХГДТБТ-09/2020 багцын 30.27 га |
Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заасан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөхгүй нөхцөлөөр 300 мянган төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргах аж. Нийслэлийн төрийн сан банк: УБ.ОСДБГазар 100200051029 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг тодорхой бичнэ.
Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжлэн, эх хувь, хуулбар, цахим хувийг бэлтгэн 10 дугаар сарын 7-ны 09.00-10.00 цагт Орон сууцны дэд бүтцийн газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэст /"Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоотод/ хүлээлгэн өгнө. Мөн өдрийн 10.20 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлах аж. Вэб сайт: www.hia.ub.gov.mn