• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Монгол, Оросын парламентын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулахыг дэмжихээ нотлов

2021/11/06

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн мэндчилгээг харилцан дэвшүүлэв. Ноён К.И.Косачев энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн баярын мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө.


УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, "Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг бид энэ оны туршид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна, ойг тохиолдуулан миний бие ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Төрийн Думын дарга, ноён В.В.Володин нарт баярын илгээлт хүргүүлсэн" хэмээлээ.


Уулзалтын үеэр талууд парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, харилцаа амжилттай хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэв.



Мөн Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Олон улсын харилцааны хороо хооронд зохион байгуулсан цахим уулзалтад хоёр улсын хууль тогтоох байгууллагын гишүүд ихээхэн анхаарч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцсоны дотор айлчлалын бүрэлдэхүүнд яваа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн гишүүн, ноён Б.Б.Жамсуев ихээхэн идэвх чармайлт гаргасныг онцлов.


УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлэг үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, хоёр улсын харилцааны ач холбогдлыг харгалзан тус бүлэг хоёр даргатай ажиллаж байгааг мэдээллээ.



Ноён К.И.Косачев хоёр орны залуу парламентчдын хэлхээ холбоог өргөжүүлэх, Монголын парламент хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэж, улс орнуудын хууль тогтоох байгууллагатай хамтран ажиллаж байгаа туршлагыг Орос, Монголын парламентын хамтын ажиллагаанд нэвтрүүлэх, КОВИД-19 цар тахалтай тэмцэж буй асуудлаар харилцан туршлага солилцох, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаарх судалгааг идэвхжүүлэх, Ази, Номхон далайн орнуудын парламентын холбоо (АНДОПХ) зэрэг Олон улсын парламент хоорондын болон бүс нутгийн парламентын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бие биенийг дэмжих зэрэг асуудлуудыг хөндөж, энэ оны 12-р сард БНСУ-ын Сөүл хотноо болох АНДОПХ-ны чуулганаар хэлэлцэх 5 тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж, эдгээр чиглэлээр санал санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллаж, дэмжихийг хүслээ.



УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Конгрессийн 100 гаруй гишүүд "Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хуулийн төслийг санаачлаад байгаа бөгөөд энэ хууль батлагдвал Монголын оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд гаргах, 200 мянга гаруй малчин өрх, 50 мянга гаруй малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэх юм. Үүний нэгэн адил ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүд Монгол, Оросын сайн хөршийн харилцааг идэвхжүүлэх, Монголын экспортыг дэмжих хууль санаачилбал бид баяртай байх болно гэлээ. Мөн Олон улсын парламентын холбооны болон бүс нутгийн парламентын холбоодын хамтын ажиллагааны хүрээнд жендэрийн асуудал, терроризмоос сэргийлэх, КОВИД-ын дараах эдийн засгийг сэргээх зэрэг чиглэлүүдээр ОХУ-ын талтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


Түүнчлэн "Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм бий болгох асуудлыг Төрийн Думээс санаачлаад явж байна. Энэхүү санаачилгыг бид дэмжиж буй бөгөөд тус механизмын үйл ажиллагаанд Холбооны Зөвлөл оролцож, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Ноён К.И.Косачев энэ асуудлыг Холбооны зөвлөл бүрэн дэмжиж, Төрийн Думтэй нягт хамтран ажиллаж, нэгдмэл бүтэц бий болгохын төлөө чармайх болно гэв.


Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав.




УИХ-ын дарга Г. Занданшатар хоёр улсын худалдаа мүүлийн жилүүдэд тэнцвэргүй явагдаж ирсэн байдлыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хоёр талын худалдааны эргэлт 2018 онд 1.8 тэрбум ам.доллар, 2019 онд 1.86 тэрбум ам.доллар, 2020 онд 1.53 тэрбум ам.доллар, 2021 оны эхний 9 сарын байдлаар 1.48 тэрбум ам.доллар байна. Монгол Улс, ОХУ-ын гадаад худалдаа 2020 оны байдлаар 1.48 тэрбум ам.доллар, үүнээс Монгол Улсын экспорт 57.3 сая ам.доллар, импорт 1.4 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын худалдааны баланс -1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байна. 1990 онд экспортын бүтцэд ОХУ-ын эзлэх хувь бараг 80 хувьд хүрч байлаа. Гэтэл 2019 оны байдлаар БНХАУ-ын эзлэх хэмжээ 88.9 хувь, ОХУ-ынх 0.9 хувь болсон байна.


Тиймээс худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулахад анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэв.


Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон "УБТЗ” ХНН цар тахлын хүнд цаг үед ч амжилттай ажиллаж байгаа бөгөөд тус нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой багц асуудлуудыг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг ноён К.И.Косачеваас хүслээ. Мөн Оросын "Интер РАО Экпорт” компани Улаанбаатар хотын ДЦС-З-ын өргөтгөл шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд төсөл цаашид амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна гэсэн юм.



Ноён К.И.Косачев хоёр улсын худалдааны эргэлт ийм бага, бас тэнцвэргүй байгаад харамсаж байна. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлж буй улс орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг орхигдуулж огт болохгүй. Үүнд төрийн зүгээс дэмжлэг зайлшгүй чухал. Тиймээс бид буцаж очоод ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко болон Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссынхонтой уулзаж, комиссын бүрэлдэхүүнд Холбооны зөвлөлийн гишүүдээс оролцуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцах болно. Засгийн газар хоорондын комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын төлөөллийг оруулах талаар та бүхэн анхаарна уу гэлээ.


Тэрбээр Орос, Монголын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийг Холбооны зөвлөлийн зүгээс бүхий л талаар дэмжих болно. Эдгээрээс хамгийн том нь Монголын нутгаар дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төсөл юм гээд, цаашид эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын эрэл хайгуул зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж бийг онцоллоо.


Уулзалтын төгсгөлд тэрбээр энэ оны 12-р сарын эхээр АНЭ-ын Дубай хотноо нээгдэх "ЭКСПО-2020” дэлхийн үзэсгэлэн худалдааны асуудлыг хөндөж, ОХУ-ын нийслэл Москва хот "ЭКСПО-2030”-ыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлэх гэж байгаа бөгөөд биднийг дэмжихийг хүсье гэв.


Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Н.Энхболд, бүлгийн гишүүн Ц.Анандбазар, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдоод буй Ө.Энхтүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн хорооны орлогч дарга, Холбооны зөвлөл дэх Орос, Монголын парламентын бүлгийн гишүүн Б.Б.Жамсуев, Холбооны зөвлөлийн орлогч даргын Ажлын албаны дэд дарга О.Д.Ходырев нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Орос, Монголын харилцааны түүхэн болон орчин үеийн чиг хандлагыг хэлэлцэнэ

2021/08/18

Монгол, Оросын парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

2021/06/22

Монгол, ОХУ-ын парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцов

2020/02/12

Хамтын ажиллагааны талаар санал солилцов

2020/02/06

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав

2020/02/06
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola