Данийн тоглоом үйлдвэрлэгч "Lego” компани Азид бүтээгдэхүүнүүдийнх нь эрэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Вьетнамд шинэ үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Вьетнамын бизнесийн гол төв болох Хо Ши Мин хотоос холгүй байгуулах энэхүү үйлдвэрийнхээ төсөлд тус компани нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулах ажээ.
Энэ нь "Lego”-гийн Ази дахь хоёр дахь хоёр дахь үйлдвэр болох бөгөөд эхний үйлдвэрээ Хятадад таван жилийн өмнө нээсэн юм. "Lego” компанийн энэхүү бүс нутаг дахь өсөлт 2019 оноос хойш оронтой тоогоор хэмжигдэх болжээ.
"Нүүрстөрөгч ялгаруулдаггүй анхны үйлдвэрээ байгуулах бидний хүсэл зорилгыг биеллээ олоход дэмжлэг үзүүлж буй Вьетнамын Засгийн газарт гүнээ талархаж байна” гэж "Lego” компанийн үйл ажиллагааг хариуцсан захирал Карстен Расмуссен мэдэгджээ.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх жилээс эхлүүлж, эрчим хүчний хэрэглээг нь нарны зай хураагуураар шийдэхээр төлөвлөж байгаа ажээ. Ийнхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь 2024 оноос эхэлж, ирэх 15 жилийн хугацаанд 4000 хүртэлх ажлын байрыг шинээр бий болгох төлөвтэй байна.