Германы автомашин үйлдвэрлэгч "Audi” компани ирэх таван жилийн хугацаанд тээврийн хэрэгслүүдээ цахилгаан, хос хөдөлгүүртэй болгоход 18 тэрбум евро /20.4 тэрбум ам.доллар/ зориулахаар төлөвлөж буйгаа пүрэв гарагт мэдэгдлээ.
Ингэснээр тус компани 2022-2026 онд судалгаа хөгжүүлэлт тэргүүтэй салбартаа оруулах нийт хөрөнгө оруулалтын хэмжээгээ 37 тэрбум еврод хүргэж, ирээдүйн тээврийн хэрэгслийн төслүүдэд зориулах зардлаа нэмэгдүүлэхээр болжээ.
"Audi” 2025 он гэхэд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй 20 гаруй автомашин зах зээлд нийлүүлэх зорилт дэвшүүлээд байгаа бөгөөд 2033 оноос цааш дан цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Өнгөрсөн долоо хоногт тус компанийн эцэг компани болох "Volkswagen” ирэх таван жилд хийх нийт хөрөнгө оруулалтын хэмжээгээ 159 тэрбум ам.долларт хүргэж, түүний 56 хувийг нь цахилгаан тээврийн хэрэгсэл, дижитал технологид зориулахаа мэдэгдсэн байна.