Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жэймс Бэйкертэй Техас мужийн Хьюстон хотод уулзаж, хүндэтгэл илэрхийллээ.
Ж.Бэйкер нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байхдаа 1990, 1991 онд Монгол Улсад айлчилж байсан бөгөөд ардчилсан нийгмийг сонгож байсан Монгол Улсад томоохон дэмлэг болсон гэж үздэг байна.
Элчин сайд Ө.Батбаяр Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэлд хүрсэн талаар болон хоёр талын харилцааны сүүлийн үеийн үйл явдлаас товч танилцуулж, 2022 онд хоёр орны дипломат харилцааны 35 жилийн ой тохиож буйг тэмдэглэв.
Ж.Бэйкер гуай Гадаад хэргийн сайд Г.Гомбосүрэнтэй үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийж байснаа дурсаж байв. Тэрбээр өдгөө 92 настай бөгөөд Элчин сайдын зүгээс түүнд болон ойр дотны хүмүүст нь эрүүл энхийг хүсэн ерөөв.