Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа "Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноог олгож эхлэх "Улаанбаатар Их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээн болно.
Монгол Улс энэхүү тэмцээнийг нийслэл хотдоо хүлээн авч зохион байгуулж байгаа орны хувьд жин тус бүрд 4 тамирчин, /эрэгтэй +100 кг, эмэгтэй -78 кг-д тус тус 3 жүдоч/ нийт 54 жүдоч оролцуулах эрх эдлэж байгаа юм. Ингээд уг тэмцээнд оролцох Монгол Улсын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
"Улаанбаатар Их дуулга-2022” Гран при тэмцээн энэ сарын 24-26-нд болох бөгөөд шагналын сан нь 154 000 евро юм байна.
Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/ болон Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос зохион байгуулж буй уг тэмцээнийг ивээлдээ авч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн тамгын газар, хамтран зохион байгуулагч Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар, Нийслэлийн ЗДТГ-т Монголын жүдочид, жүдо бөх сонирхогчид болон холбооноос талархал илэрхийлж байгаа юм.