Риплэй компани Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзыг гэмтээгээгүй гэж мэдэгджээ. Мөн тус компанийн хэвлэлийн төлөөлөгч "КимКардашиан энэ хувцсыг Нью-Йорк хотод болсон, урлагийн музейгээс зохион байгуулсан үдэшлэгт өмсөхөөс өмнө даашинз элэгдсэн байсан” гэжээ.
Ким Кардашиан алдарт жүжигчин, дуучин Мэрилин Монрогийн даашинзыг тавдугаар сарын 2-нд болсон, хандив цуглуулах үйл ажиллагаанд өмсөхийн тулд Орландогоос Нью-Йорк руу авчруулсан байна. Үүний дараа түүхэн хувцсыг гэмтээсэн гэх цуурхал дэгджээ.
Мэрилин Монро энэ даашинзыг 1962 онд Ерөнхийлөгч Жон Кеннидид төрсөн өдрийн дуу дуулахдаа өмссөн түүхтэй. Иймд энэ даашинзыг АНУ-ын түүхийн нэг хэсэг үздэг байна.
Ким Кардашиан энэ хувцсыг өмсөхийн тулд ямар нэг төлбөр төлөөгүй, харин Риплэй компани Орландо дахь Кардашианы тусламжийн байгууллагад хандив өргөжээ.
Эх сурвалж: BBC