БНХАУ-ын Шаньси мужид үйл ажиллагаа явуулдаг коксжих нүүрсний том уурхайнууд дорнын тооллын шинэ жилийн баярын амралтаа эдэлж буй. Төрийн зөвлөл нь баярын амралтыг ирэх сарын 2 хүртэл сунгасан тул ийнхүү уртын амралт эдэлж байгаа юм. Тэгвэл уурхайнуудын амралтыг ирэх сарын 9 хүртэл дахин долоо хоног сунгажээ.
Шаньситай хил залгаа өөр мужид мөн өөр олон уурхай ирэх сарын 9-хүртэл амрах юм байна.
Гуандун, Цзянси, Хэбэй, Шаньдун, Чунцин, Юньнань мужид олон хүн ажилладаг үйлдвэрүүдийг мөн ирэх сарын 9-хүртэл ажиллуулахгүйгээр шийджээ.
Ингэснээр БНХАУ коксжих нүүрсний импортоо нэмэгдүүлэх, үүнээс улбаалаад зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өсөх нөхцөл байдал үүсчээ. https://www.argusmedia.com/ энэ талаар мэдээллээ.