Хятад дэгдээд буй коронавирусын улмаас олон улсын зочид буудал захиалгын цахим сүлжээ "Airbnb” энэ хоёр дугаар сарыг дуусах хүртэлх Бээжин дэх бүх захиалгаа түр зогсоож буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Уг вирусын халдвараас болж амиа алдсан иргэдийн тоо 900 хол давж, өвчлөгчдийн тоо өдөр ирэх тутам хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа тул иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодон энэхүү шийдвэрийг гаргах болсон хэмээн тайлбарласан юм. Гэхдээ энэ нь зөвхөн Бээжинд л холбоотой шийдвэр аж.