Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний импорт өнгөрсөн сард 5.9 сая ам.доллар болж, 2019 оны мөн үеэс 4.1 хувиар буурсан байна.
Үүнээс нийт 2.2 сая орчим ам.долларын тахианы мах импортолжээ. Гарал үүслийн хувьд тахиа, шувууны махны нийт импортын 98 хувь нь БНХАУ-аас, хоёр хувийг ОХУ-аас оруулж ирсэн аж.
БНХАУ-ын хоёр мужид шувууны ханиад гарсантай холбогдуулан тус улсаас тахианы мах, шувууны өндөг импортлохыг түр хугацаагаар хориглох саналыг гаргаад байгаа билээ.