ЭМЯ-ны мэдээлснээр,2020 оны 2 дугаар сарын 12-ний 10:00 цагийн байдлаар, шинэ коронавирусний халдвараар 1112 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 44886-т хүрсэн бол 4638 хүн эдгэрчээ.
Харинэнэ сарын 11-ний 10.00 цагийн байдлаар, шинэ төрлийн коронавирусний халдварын 43 027 тохиолдол бүртгэгдэж, 1017 хүн нас барж, 3998 хүн эдгэрсэн гэж мэдээлж байв.
Ташрамд дурдахад,Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/шинэ төрлийн коронавирусний халдварыг"COVID-19" гэж нэрлэхээр болжээ. Уг нэршилд"corona, virus, disease" хэмээх үгийн эхний үсгийг ашигласан бөгөөд 19 хэмээх тоо нь уг халдвар дэгдсэн оныг төлөөлж байгаа аж.