Коронавирус 45 сая хүнийг үхэлд хүргэж, дэлхийн хүн амын 60-аас дээш хувьд халдварлах боломжтой гэж Хонконгийн анагаах ухааны ажилтан мэдэгдлээ.
Хонконгийн Нийгмийн эрүүл мэндийн анагаах ухааны тэнхимийн дарга, профессор Габриэль Леунг хэлэхдээ нас баралтын хэмжээ дөнгөж нэг хувьд хүрсэн ч тархалт нь олон мянган хүний аминд хүрч болзошгүй гэлээ.
Одоогийн байдлаар дэлхийн хүн амын тоо 7 тэрбум (7,577,130,400) -аас давсан байгааг Профессор Леунг дурдан хэрвээ коронавирусийн тархалт хурдацтай явагдсаар байвал 4 тэрбум (4,546,278,240) -ээс илүү халдвар авах боломжтой бөгөөд тэдгээр хүмүүсийн нэг хувь нь нас барвал 45 саяас дээш хүн үхэх болно гэжээ.
Коронавирусийг зогсоохгүй бол хүн төрөлхтний 60 хувьд халдварлах магадлалтай
Хятадад өдөр бүр бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо буурч байгаа. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тохиолдлууд ерөнхийдөө нэмэгдэж, удаан хугацаагаар илрэхгүй байх гэнэ. Учир нь зарим өвчтөнд бага зэргийн шинж тэмдэг илэрдэг буюу харшилгүй байдаг аж.
Коронавирусийн талаарх мэдлэг, оношилгооны тест одоо илүү өргөн тархсан тул хүмүүс илүү хурдан оношлогдож, тусгаарлагдаж байгаа.
Коронавирусийг зогсоохгүй бол хүн төрөлхтний 60 хувьд халдварлах магадлалтай
Дэлхий дээр өнөөг хүртэл 43,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд вирусын улмаас 1100 гаруй хүн нас баржээ.
Гэхдээ Профессор Леон Лондонд хийсэн айлчлалынхаа үеэр "The Guardian”-д өгсөн ярилцлагадаа "Одоо хамгийн чухал асуудал бол "Эпидемикийн мөсөн уул” -ын хэмжээ, хэлбэрийг тогтоох явдал юм” гэж онцолжээ.
Коронавирусийг зогсоохгүй бол хүн төрөлхтний 60 хувьд халдварлах магадлалтай
Даваа гаригт, Дархлаажуулалт ба амьсгалын замын өвчин судлалын үндэсний төвийн (CDC) дархлал, урьдчилан сэргийлэх төвийн захирал, доктор Нэнси Мессоньер Үндэсний хэвлэлийн клубт болсон үйл явдлын үеэр "Мэдээлэгдсэн тохиолдлуудыг дутуу үнэлж байна” гэж мэдэгджээ.
Ихэнх шинжээчид халдвар авсан хүн бүр вирусийг 2.5 орчим хүнд дамжуулж, 60-80 хувьд нь халдварлуулдаг гэж үзсэн байна.
Гэхдээ нас баралтын түвшингийн тухайд профессор Леунг оношлогдоогүй хөнгөн хэлбэрийг харгалзан үзвэл нэг хувь орчим байх болно гэж найдаж байгаагаа хэлжээ.
Коронавирусийг зогсоохгүй бол хүн төрөлхтний 60 хувьд халдварлах магадлалтай
Дэлхий даяар Засгийн газрууд одоогоор вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд анхаарлаа төвлөрүүлж байгаа боловч хэрэв хариу өгөхгүй бол тэдний хариу арга хэмжээ авалтыг бууруулах болно гэжээ.
Хятадад коронавирусийн тархалтаас болж хэдэн хүн амиа алдсан талаар үнэн зөв мэдээлээгүй гэж үзэж байгаа нь вирусийн халдварын "мөсөн уул”-ыг тодорхойлоход хнүдрэл учруулж байгаа гэв.
Нийгмийн мэдээллийн хэрэгслийн мэдээллээр Ухань дахь чандарлах байгууламжууд хэвийн ажиллаж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд вирусийн улмаас нас барсан хүний тоо тус улсын мэдээлж байснаас хамаагүй өндөр байж магадгүй гэж "Dailymail”-д дурджээ.