БНХАУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо 63918-д хүрч, 1488 хүн нас барсан бол 6982 хүн эдгэрчээ.
Шинэ төрлийн титэмт вирусний халдварын голомт болох Хубэй мужид нас барсан хүний тоо 116-аар нэмэгдсэн тухай "Global Times” сонин мужийн эрх баригчдын мэдээллээс иш татан уламжилсан байна.
Тус сонинд мэдээлснээр, тус мужид нэг хоногийн дотор 4800 гаруй шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 51986 болжээ. Харин 690 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ.