Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ . 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагийн байдлаа уг өвчнөөр 76179 хүн халдварлаж, 2247 хүн нас барж, 18028 хүн эдгэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 27 улсад бүртгэгдээд байгаа уг өвчний халдварлалт Хятад улсад буурч байгаа ч Япон Солонгос, Сингапурт голомтлон гарч байгаа бөгөөд Солонгос улсад 2 дугаар сарын 20-нд 53, 21-нд 52 тохиолдол бүртгэгджээ. Солонгосын 6 хотод коронавирусын халдвар гарч байгаагаас Дэгү хотод хамгийн хурдацтай тархаж байгаа аж.
Мөн Завхан болон Улаанбаатарын иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан ба өчигдөр Пусан-Улаанбаатарын нислэгээр ирсэн 6 оюутныг ажиглалтад аваад байгаа юм байна. Тэднээс эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бөгөөд шинжилгээ авсан байна.
Манай улсад ДЭМБ-ын чиглэлээр энэ сарын 26-наас 3 дугаар сарын 19-ний хооронд Номхон далайн хоёр бүсийн эрүүл мэндийн ажилтан,
гуравдугаар сарын 1-15-ны хооронд 5-6 хүнтэй Германы хамтарсан баг ажиллахаар төлөвлөлт хийгдээд явж байгаа юм байна.
Энэ өвчнөөс сэргийлэх хамгийн зөв алхам нь олон хүн цугларсан газарт очихгүй байх, гарын ариун цэврийг сайтар сахиж гараа тогтмол савандаж угаах, ариутгах, амны нэг удаагийн хаалтыг 2-3 цагийн хугацаанд зүүгээд солих, даавуун маскыг 4-5 цаг зүүгээд угааж ариутгахыг зөвлөж байна.