Хятадын Ухань хотоос гаралтай коронавирусын халдвар Өмнөд Солонгост маш хурдацтай тархаад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар халдварлагчийн тоо 6.000-д хүрэхэд ойрхон болоод байгааг тус улсын Эрүүл мэндийн газраас мэдээлэлж байна. Иймд тус улс дахь эмнэлгийн яаралтай хэрэгцээний эм, ариутгалын бодис зэрэг бүтээгдэхүүний хомстол үүсэх боломжтой болж буй тул архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч зарим компаниуд гол орц найрлага болох спиртийн нөөцөө улсынхаа Халдваргүйжүүлэгч бодис үйлдвэрлэх газарт хандивлах болсноо мэдэгджээ.
Десон гэх сөжүний компани л гэхэд 32 тонн этилийн спирт хандивлахаар шийдсэн нь улс эх орноо хүнд хэцүү цаг үеийг туулж байхад гаргаж буй хамгийн том буянт, сайхан үйл болж байна гэж иргэд магтаж байна. Мөн тус компанийн албан тушаалтан "Коронавирусын халдварын тархалт тогтворжих хүртэл нэмж 50 тонн спирт хандивлана” гэжээ.
Үүний зэрэгцээ Халласан сөжүний компани ч 5 тонн спирт хандивлажээ.
Erennews.mn