Баянзүрх дүүрэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон дөрвөн автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр орой гарсан байна.
Тодруулбал, тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр орой 20:20 цагийн орчимд Toyota prius маркийн М жолоочтой автомашин нь Toyota prius маркийн гурав, Toyota corolla маркийн нэг, нийт таван машинтай мөргөлдсөн осол гарчээ.
Toyota prius маркийн машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЦА-аас анхааруулж байна.