Монголын Хөрөнгийн биржид "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК-ийн нэмэлт, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдрөөс эхлүүлж байна. Монголын Хөрөнгийн биржийн анхны давхар бүртгэлтэй дээрх компани 17.4 сая ширхэг буюу нийт хувьцааныхаа 5.9 хувьтай тэнцэх хувьцааг нэмж гаргаж байна. Ингэснээр 14,249,999,530 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр олон нийтээс энэ оны 10 дугаар сарын 4-8-нд анхдагч зах зээлийн захиалгыг авсан юм.
Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 1861 иргэн, АНН оролцож, нийт 25,570,677 ширхэг буюу 20,840,101,755 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга ирүүлсэн. Энэ нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 46.2 хувиар давсан бөгөөд андеррайтерийн ирүүлсэн төлөвлөгөөний дагуу хуваарилалтыг хийжээ.
Улмаар СЗХ-ны 2021 оны 10 дугаар сарын 12-ны 1/3561 бичгийн дагуу "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдрөөс нээн эхлүүллээ.