Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар нийт 2 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 58 компанийн 3.8 сая ширхэг хувьцааг 1.6 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
Багцын арилжаагаар:
Бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 293 ширхэг бондыг 42.7 сая төгрөгөөр арилжив.
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар:
10 дугаар сарын 22-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 4,869,153,629,610 төгрөг болсон бол ТОП-20 индекс 40276.51 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.48 хувиар өссөн үзүүлэлттэй байна.