Монголбанк 2021 оны 12 дугаар сард 780 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тн үнэт металл худалдан авав.
Өнгөрсөн 12 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8.2 кг, Баянхонгор аймаг дахь салбар 46.4 кг үнэт металл худалдан авсныг төв банк мэдээлэв.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 12 дугаар сард 163,695.60 төгрөг байлаа.