Цар тахлын улмаас жил орчим хугацаанд хаагдаад байсан Вьетнамын сургуулиуд өнөөдрөөс танхимаар хичээллэж эхэллээ. Ингэснээр 17 сая оюутан, сурагчид хичээлээ танхимаар судлах боломжтой болжээ.
Вьетнам өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн цар тахалтай холбогдуулан авсан олон хязгаарлалтыг цуцалсан боловч оюутан, сурагчдын хувьд 2021 оны эхнээс өнөөдрийг хүртэл цахимаар суралцаж байсан юм.
Мөн Вьетнамын эрх баригчдын зүгээс 5-аас дээш насны хүүхдийг коронавирусний вакцинд хамруулах хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан 21.9 сая тун "Pfizer” вакцин худалдаж авах гэж буйгаа Вьетнамын Засгийн газрын мэдэгджээ.
Түүнчлэн Вьетнамын 98 сая хүн амын 75 хувь нь дор хаяж вакцины хоёр тунд хамрагдаад байгаа бөгөөд 3 дугаар сард багтаан насанд хүрсэн бүх иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулах зорилт дэвшүүлсэн байна.
Ням гарагт тус улсад халдварын 14112 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 2.34 сая хүрчээ.