Монгол улсад коронавирусийн шинжилгээ, оношилгоог зөвхөн ХӨСҮТ-д хийдэг байсан. Тэгвэл одоо Дархан-Уул аймагт мөн хийх боломжтой болсон байна.
Ингэснээр хойд хилээр орж ирэх сэжигтэй тохиолдлуудад шинжилгээ хийж, ХӨСҮТ-ийн ачааллыг хуваалцах, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талтай болж байгаа юм.
Мөн Ховд, Дорнод аймгийн лабораторийн хүчин чадлыг нэмэх ажлыг зохион байгуулахаар бэлдэж байгаа гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.