Эрэлт буурч, нийлүүлэлт өссөнөөр төмрийн хүдрийн үнэ хоёр дахь өдрөө дараалан унаад байна.
БНХАУ-ын Таншань хотын захиргаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд гангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм. Энэ нь төмрийн хүдрийн эрэлтийн төлөвт сөргөөр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Австрали, Бразилын нийлүүлэлт өсжээ. Австралийн хувьд гуравдугаар сарын 19-нөөр эцэслэсэн долоо хоногт 16.9 сая тонн төмрийн хүдэр нийлүүлсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийн дүнгээс 1.8 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Пүрэв гарагийн байдлаар Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 0.06 хувиар буурч, тонн нь 155.85 ам.доллар болоод байна.
Bloomberg tv