Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар 23,994,912,063.47 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 79 компанийн 8,888,371 ширхэг хувьцааг 6,306,781,292.52 төгрөгөөр арилжсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаагаар 1.7 сая ширхэг хувьцааг 392.6 саятөгрөгөөр арилжив. Тендер арилжаагаар "Хөсөг трейд" ХК-ийн 193,973 ширхэг үнэт цаасыг 14,257,985,365 төгрөгөөр арилжсан байна.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 10,015 ширхэг, ам.долларын 500 ширхэг бондыг нийт 2,903,527,663 төгрөгөөр арилжив.
Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 303,733 ширхэг нэгж эрхийг 133,976,297.45 төгрөгөөр арилжжээ.
Энэ оны 1 дүгээр сарын 7-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 6,054,586,891,614.77 төгрөг болсон бол ТОП-20 индекс 43,757.00 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.47 хувиар буурсан үзүүлэлттэй байна.